СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦОГЧ АЖ АХУЙН НЭГЖИЙН АНХААРАЛД
Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зарлагдсан Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох дараах талбайн сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн Сонгон шалгаруулалтын үнийн саналыг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 30 минутанд тус байгууллагын 209 тоот өрөөнд нээнэ. Үүнд:
- Талбайн код: СШ-106-1
Дорнод аймгийн Сэргэлэн сумдын нутаг 1777.27 га бүхий Хажуугийн айраг нэртэй талбай
- “Жакдоосан” ХХК
- “Нагааранз” ХХК
- “Сартуул орд” ХХК
- “Пример рэйно” ХХК
2. Талбайн код: СШ-106-2
Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутаг 1865.47 га Шинэбулаг нэртэй талбай
- “Жакдоосан” ХХК
- “Пример рэйно” ХХК
Сонгон шалгаруулалтын үнийн саналыг нээхэд дээр дурдсан оролцогч аж ахуйн нэгжүүд эрх бүхий төлөөлөлөө заавал оролцуулна уу.
Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга, утас 263587
АНХААРУУЛГА
Аж ахуйн нэгжийн захирал эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь иргэний үнэмлэхтэй ирэх бөгөөд тогтоосон хугацаанд ирээгүй бол саналыг задлахгүйгээр хүчингүйд тооцно.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИСС