ЭБМЗ-ийн салбар хуралдааны зар
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл хэлэлцэх 06 дугаар салбар хуралдаан 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 09:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэлнэ.
Хэлэлцэх асуудлын дараалал:
| № | Төслийн нэр | ААН | 
| 1 | Увс аймгийн Наранбулаг сумын нутагт орших “Харганат” нэртэй төмрийн хүдрийн ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-1 | Эй Эл Жи Ти ХХК | 
| 2 | Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутагт орших “Баруун туруун-2” нэртэй барилгын чулууны ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-1 | Монфрукт ХХК | 
| 3 | Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших “Билгэх уул-1” нэртэй хайлуур жоншны ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл | Очир мандал хайрхан ХХК | 
| 4 | Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших “Өлзийт-Ухаа” нэртэй өнгөлгөөний боржин чулууны ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл | Хас металл ХХК | 
| 5 | Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо сумдын нутагт орших Хотгорын газрын ховор элементийн ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Хотгорминералс ХХК | 
ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ
