Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ажлын хэсгээс боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон нийтэд танилцуулж санал авах ажлыг эхлүүлээд байна.

Санал авах хэлэлцүүлэг танхимаар болон цахим хэлбэрээр явагдах бөгөөд эхний 2 танхимын хэлэлцүүлэг 2023 оны 03 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Дараах холбоосоор бүртгүүлж, идэвхтэй оролцохыг урьж байна.

2023.03.09-ний өдрийн хэлэлцүүлэгт энд дарж бүртгүүлнэ үү.

2023.03.10-ны өдрийн хэлэлцүүлэгт энд дарж бүртгүүлнэ үү.

Хэлэлцүүлгийн хөтөлбөрийг эндээс үзнэ үү.

Хуулийн төсөлтэй эндээс танилцана уу.