Сонгон шалгаруулалтын явцын мэдээлэл
Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 243 дугаар тогтоолоор батлагдсан сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/67 дугаар тушаалаар батлагдаж 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/275 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 4 багцаар 514,601.83 га бүхий 100 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарласан. Үүнээс 50 (64-1, 64-2) талбайд үнийн болон техникийн саналын үнэлгээ хийгдээд байна. 25 (64-3) талбайд үнийн саналыг нээж техникийн саналын үнэлгээ хийгдэж байна. СШ-64-4 дугаартай сонгон шалгаруулалтыг 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр нээх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Ашигт малтмал, газрын тосны газар