Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт заасны дагуу 2023 оны Уулын ажлын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг 2022 оны 12 дугаар сарын 01-ний  дотор ирүүлнэ үү.

Хэрэв дараа жил үйл ажиллагаа явуулахгүй тохиолдолд АМГТГ-ын 2022 оны А/121 дүгээр тушаалаар батлагдсан “Хайгуул, уулын ажлын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээг хүргүүлэх, ирүүлэх хүлээн авах заавар”-ын 4.2-т заасны дагуу “Х” төлөвлөгөөг ирүүлэх үүрэгтэйг үүгээр мэдэгдэж байна.

УУЛ УУРХАЙН ХЭЛТЭС

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР