СОЛОНГОС ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
Ашигт малтмал газрын тосны газарт хэрэгжиж буй “Монгол улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд эрчим хүчний эх үүсвэрийн чанарын тогтолцоо, чадавхын бэхжүүлэх” төслийн нэгжид СОЛОНГОС ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧ,ОФФИСЫН ТУСЛАХ ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Хэл шинжлэл, Солонгос хэл эсвэл холбогдох чиглэлээр баклавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
- Солонгос хэлний ахисан түвшний мэдлэгтэй /TOPIK5 болон түүнээс дээш түвшинтэй/ байх
- Солонгос, Монгол хэлний ярианы, бичгийн болон дүрмийн өндөр мэдлэг чадвартай байх
- Солонгос байгууллагт ажиллаж байсан туршлагатай байх
- Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний чиглэлүүдээр орчуулга хийж байсан туршлагатай байх
- Windows (Excel, Word, Power Point) болон орчуулгын програм дээр ажиллах чадвартай
- Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн болон олон салбар чиглэлийн талаарх мэдлэгтэй бол давуу тал болно.
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг баримтын хамт 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн дотор АМГТГ-ын байрны 218 тоот өрөөнд материалаа ирүүлнэ үү. /цахимаар carpediem78@kpetro.or.kr и-мэйл хаягаар ирүүлж болно.
Холбоо барих хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай, Засгийн газрын 12 дугаар байр, Ашигт малтмал газрын тосны газрын 2 давхар 218 тоот (08:00~17:00, 8865-6322)
2022-09-05