Шатахууны үнэ өсөж байгаа тул АНУ нөөцөөсөө газрын тос бусад улсруу илгээж байна.
Дотоодын шатахууны үнийг бууруулахын тулд АНУ онцгой нөөцийн сангаасаа 5 сая гаруй баррель нефтийг өнгөрсөн сард Европ, Ази руу экспортлосон байна. Түүхий тос болон шатахууны экспорт нь АНУ-ын ерөнхийлөгч Жое Байдены дотоодын шатахууны үнийг бууруулах алхамд эсрэгээр нөлөөлж байна.
Байден Бямба гаригт шатахуун нийлүүлэгчдийг үнээ бууруулахыг үриалсан нь Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безосын шүүмжлэлд өртөв. 10 сар хүртэл Америк Улс онцгой нөөцийн сангаас өдөрт 10 сая баррель тос гаргана. Ингэснээр АНУ-ын онцгой нөөцийн сан өнгөрсөн сард 1986 оноос хойшхи хамгийн бага түвшиндээ хүрсэн.
АНУ-ын түүхий тосны үнэ баррель нь 100 ам.доллараас давж, шатахуун, дизел түлшний үнэ галлон нь 5 ам.доллараас даваад байна. АНУ-ын албаны хүмүүс хэрэв нөөцийн санг хэрэгжүүлээгүй бол газрын тосны үнэ илүү өндөр байх магадлалтай байсан гэж тайлбарлаж байна. АНУ-ын Эрчим хүчний газар АНУ-ын нөөцийн сан дэлхийн түүхий тосны нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангах аюулгүйн байдлын үндсэн багаж болж байгаа, мөн түүхий тосны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад тус болж буй тухай мэдэгдлээ.
Мэдээллийн эх үүсвэр: https://www.reuters.com/business/energy/oil-us-reserves-head-overseas-gasoline-prices-stay-high-2022-07-05/