2022.06.18

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд тасралтгүй өсөж байгаа бөгөөд үүнээс хамаарч ОХУ-ын Роснефть компаниас манайд улсад нийлүүлж буй шатахууны хил үнэ мөн нэмэгдээд байна. Тухайлбал, 6 дугаар сарын хил үнэ: А-80 автобензин 1174 ам.доллар/тонн, АИ-95 автобензин 1274 ам.доллар/тонн, дизель түлш 1095 ам.доллар/тонн болсон нь өмнөх сараас 49-141 ам.доллароор өссөн үзүүлэлт юм. Энэ нь дотоодын зах зээл дэх шатахууны үнэ өсөх нөхцөл байдалд хүргэж байна.

Дээрх хил үнийг үндэслэн тооцоолсон шатахууны өртөг үнэ дараах байдалтай байна. (2022 оны 06 дугаар сарын хил үнээс тооцсон)

Тайлбар: Ам.долларын ханшийг Монголбанкны 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар тооцсон болно.

Өргөн хэрэглээний АИ-92 автобензиний хувьд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ОХУ-ын Роснефть компанитай хэлэлцээр хийсний дүнд 4,5,6 дугаар сард