АМГТГ -аас Засгийн газрын тогтоолоор Газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн аж ахуйн нэгжүүдийн нөөцийн бүрдүүлэлтэд хяналт тавин ажиллаж байна

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Газрын тосны бүтээгдэхүүний нөөц нь улсын болон компанийн нөөцөөс бүрдэнэ” гэж, 13.3 дахь хэсэгт “Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Засгийн газраас тогтоосон журмын дагуу компанийн нөөцийг бүрдүүлнэ” гэж тус тус заасан байдаг. Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 311 дүгээр тогтоолоор нэр бүхий 28 аж ахуйн нэгжүүд 2022 онд нийт 193,500 тонн газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг бүрдүүлэхээр баталсан. АМГТГ нь Засгийн газрын тогтоолоор компанийн нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн аж ахуйн нэгжүүдтэй нөөц бүрдүүлэх гэрээ байгуулан, нөөцийн бүрдүүлэлтэд хяналт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Улаанбаатар хотын Рашаант өртөөнд байрлах компанийн нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн нэр бүхий 4 аж ахуйн нэгжийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад ажиллаж, компанийн нөөцийн бүрдүүлэлтэд газар дээр хяналт хийлээ.