Монгол-Германы Техникийн хамтын ажиллагааны хүрээнд Ашигт малтмал газрын тосны газар ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан Байгалийн нөөцийн хүрээлэн (BGR)-тэй хамтран 2017 оноос 2022 оны 3 сарыг дуустал хугацаанд “Монгол Улсын Эрдэс Баялгийн салбар дахь институцийн болон боловсон хүчний чадавхыг хөгжүүлэх-II” төслийг хэрэгжүүлсэн.

Тэгвэл энэхүү төслийн дараагийн шатны төсөл болох “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан Байгалийн нөөцийн хүрээлэн, УУХҮЯ, АМГТГ, ҮГА хамтран 2022-2023 онд хэрэгжүүлэх гэж байна.

Энэхүү төслөөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг эцэслэн боловсруулахаар ХБНГУ-аас Гео-Шинжлэх ухаан, Байгалийн нөөцийн хүрээлэнгийн төслийн удирдагч хатагтай Док.Вибке Кревет, Геологийн асуудал хариуцсан мэргэжилтэн Док. Малте Дробе нар МУ-д ирж 2022 оны 4 дүгээр сарын 20-28 ны өдрүүдэд УУХҮЯ, АМГТГ, ҮГА-ны холбогдох албан хаагчидтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.