Уралдааны тов: Геологичдын ажил мэргэжлийн уралдаан нь 2017 оны 09 дүгээр сарын 06-аас 09-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Сант сумын нутагт орших "Алтай нэгдэл" ХК-ийн геологийн судалгааны Сант-50 нэртэй төслийн талбайд болно. 

Уралдаанд оролцох аж ахуйн нэгжийн мэдүүлгийг хүлээн авах: Уралдаанд оролцох аж ахуйн нэгжийн албан ёсны хүсэлтийг 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хүлээн авах ба уралдаанд оролцох төрөл, багийн мэдүүлгийг хавсарган Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газарт буюу зохион байгуулах Ажлын хэсэгт ирүүлнэ. 

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж 5/1, Засгийн газрын II байр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, 310 тоот өрөө, ГБГ-ын мэргэжилтэн Х.Санчигдорж, Ч.Бямбажав /утас-51264883/

Уралдааны дэлгэрэнгүй мэдээлэл, удирдамжийг татаж авах.