Эрдэс баялгийн салбарын бодлого, хуулийн хэрэгжилт болон хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд хэлэлцүүлгийн зорилго чиглэж байна. Хэлэлцүүлгийг Завхан аймгийн Засаг дарга болон Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд уулзалтанд Сумдын Засаг дарга нар аймгийн холбогдох мэргэжлийн байгууллагууд болон хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд, иргэний нийгмийн байгууллагууд оролцож байна. Уулзалтыг нээж Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал үг хэлэв.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт Завхан аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт,хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д. Азжаргал " "Уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудал" сэдэвт илтгэлийг танилцууллаа.

Хэлэлцүүлгийн 2 дах хэсэгт Байгаль орчин нөхөн сэргээлт хаалт, Орон нутагтай хамтран ажиллах гэрээ, Оролцогч талуудад тулгарч буй асуудал сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж Оролцогч талуудад тулгарч буй асуудлаар харилцан санал солилцож байна. Хэлэлцүүлгийн модератораар АМГТГ-ын УУСХ-ийн ахлах мэргэжилтэн Ц.Өнөрнасан ажиллаж байна.

Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал:

Байгальд ээлтэй хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг болон аймгийн нутаг дэвсгэрт хийгдэх геологи хайгуулийн судалгааны ажлыг бүрэн  дэмжиж, иргэдийн  байгалийн баялгийн үр өгөөжийг хүртэх нөхцлийг бүрдүүлнэ.