Эрдэс баялгийн салбарын бодлого, хуулийн хэрэгжилт болон хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд хэлэлцүүлгийн зорилго чиглэж байна. Хэлэлцүүлгийг Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд уулзалтанд Сумдын Засаг дарга нар аймгийн холбогдох мэргэжлийн байгууллагууд болон хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд оролцож байна. АМГТГ-ын дарга Л.Баярмандал, уулзалтыг нээж үг хэлэв. Тэрээр” Аймгуудад зохион байгуулагдаж байгаа “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл” хэлэлцүүлгээр төр, орон нутаг, хувийн хэвшлийнхэн хамтран геологи, уул уурхайн салбарын талаарх бодит мэдээллийг харилцан солилцож, орон нутагт болон хөрөнгө оруулагчдад үүссэн хүндрэл бэрхшээлийг харилцан ярилцаж, түүнээс гарах гарц шийдлийг тодорхойлсон үр дүнтэй уулзалт болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн үгэндээ онцлов. Мөн уулзалтыг нээж Аймгийн Засаг дарга Д.Бауыржан үг хэлэв.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт “Эрдэс баялгийн салбараас эдийн засагт үзүүлэх нөлөөлөл ба төрийн бодлого“, “Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдэвт илтгэлийг танилцуулна.

Хэлэлцүүлгийн 2 дах хэсэгт Байгаль орчин нөхөн сэргээлт хаалт, Орон нутагтай хамтран ажиллах гэрээ, Оролцогч талуудад тулгарч буй асуудал сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөх юм.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН: Орон нутгаас дэмжсээр байтал Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж талбай дээрээ ирж ажлаа хийхгүй байна.

“ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДЭЛ" хэлэлцүүлгийн үеэр Аймгийн Засаг дарга Д.Бауыржан хэлсэн үгэндээ Хөгжилд тэмүүлсэн Баян-Өлгий стратегийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, газар доорх байгалийн баялгаа ЗӨВ ЗОХИСТОЙ ашиглана.

Мөн орон нутгийн зүгээс дэмжсээр байтал Тусгай зөвшөөрөл эзэмшигч талбай дээрээ ирж ажлаа хийхгүй байна гэдгийг онцлов.

Хэлэлцүүлгийн 2 дах хэсэг "ОРОЛЦОГЧ ТАЛУУДАД ТУЛГАРЧ БУЙ АСУУДАЛ" хэлэлцүүлэг