АМГТГ-аас зохион байгуулж буй “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг өнөөдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болж байна.

Энэхүү хэлэлцүүлгээр Эрдэс баялгийн салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, ил тод, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд төрийн байгууллага, орон нутаг, аж ахуй нэгжүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нэгдсэн ойлголцолд хүрэх талаар хэлэлцэх юм. Хэлэлцүүлгийг нээж Өмнөговь аймгийн Засаг дарга Р. Сэддорж үг хэлэв. Уулзалтанд Өмнөговь аймгийн удирдлагууд, холбогдох үүрэг чиглэл бүхий албан тушаалтнууд сумдын Засаг дарга нар, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд оролцож байна.

АМГТГ-ын дарга Л.Баярмандал Эрдэс баялгийн салбараас эдийн засагт үзүүлэх нөлөөлөл ба төрийн бодлого, Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал сэдвүүдийн хүрээнд илтгэл хийв Тэрээр илтгэлдээ Өмнөговь аймгийн хэмжээнд Эрдэс баялгийн салбарын бүтээмж, улсын төсөвт төвлөрүүлсэн орлого, орон нутгийг дэмжих санд хуваарилагдсан мөнгөн дүнгийн талаар тодорхой тусган оролцогч талуудад тулгарч буй бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх саналуудыг тавив.

Мөн Байгаль орчин, нөхөн сэргээлт, хаалт, Орон нутагтай хамтран ажиллах гэрээ, Оролцогч талуудад тулгарч буй асуудал сэдвүүдийн хүрээнд АМГТГ-аас хэлэлцүүлэг өрнүүлэх юм.