Монгол эх орны 8 аравныг элээж, 81 дэхь жилдээ эрчимжин хөгжиж байгаа

Газрын тосны салбарын хөгжлийн онол арга зүй, технологи-менежмент, хүний нөөц, хөгжлийн ирээдүйн асуудлуудыг хэлэлцэх

ГАЗРЫН ТОС (OIL & GAS)-2022 сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн олон улсын 28-р хурал

Эх орны Газрын тосны ажиллагсадын өдрийг тохиолдуулан 1995 оноос эдүүгээг хүртэл жил бүр тогтмол зохиогдож, илтгэлүүдийн эмхэтгэл нь нийтлэгдэн, нийт салбарын хэмжээгээр түгээгдэж ирсэн ГАЗРЫН ТОС (OIL & GAS) сэдэвт ээлжит 28-р хурлыг энэ жил анх удаа Газрын тосны ихээхэн нөөц тогдоогдсон, олборлолт эрчимтэй явагдаж байгаа Зүүн бүс нутагт зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Хөтөлбөр

2022-5-20,10.00-18.00. Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын ажиллагаа. Дорнод аймаг, Чойбалсан хот. Дорнод их сургуулийн төв байр

18,00-20,00. Хүндэтгэлийн хүлээн авалт. ДИС-ийн ойролцоо байрлах Люкс зоогийн газарт

2022-5-21, 11.00-17.00. Тамсаг-21 талбайд явагдаж байгаа газрын тосны олборлолт, цэвэршүүлэлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаатай танилцах

2022-5- (21-22), Нар тоссон Дорнод нутгийн долгиолон цэнхэртэх Буйр нуурын хөвөөнд хоноглон эх орны Газрын тосны салбарын цаашдын хөгжил, Зүүн бүс нутгийн хөгжлийн асуудлаар чөлөөт хэлэлцүүлэг явагдаж, тэмдэглэлийг төр засаг, мэргэжлийн салбарынхан болон бүс нутгийн төрийн захиргаа, мэргэжлийн байгууллагуудад танилцуулна.

ГАЗРЫН ТОС (OIL & GAS)-2022 сэдэвт 28-р хурлын ном оролцогчод үнэ төлбөргүй тараагдана.

Хуралд оролцогчид унаа, байрны зардлаа өөрсдөө хариуцана.

УУХҮЯ-АМГТГ, ШУТИС-ГУУС, ГТССМТ, ДИС, Дорнод аймгийн ЗДТГ, МГТИН

                                                         Эрхэм та бүхнийг, танай байгууллагыг илтгэл өгүүлэл, мэдээлэл сурталчилгаагаа доорхи хаягаар 2022-5-1-ний дотор ирүүлэхийг хүсье.

Дэлгэрэнгүйг-99110575, 98100575. btseveen2003@yahoo.com, tseveenjav jamba             

99114720, moyuntugs@must.edu.mn, mountugs@yahoo.vom

99185616, baaskanil@yahoo.com, baasanjargal amarjargal

99289697, duka3233@gmail.com, dulamsuren bayartogtokh