Улсын хэмжээнд 165,4 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна

Улсын хэмжээнд 2022 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 165,4 мянган тонн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд А-80 автобензин 66 хоног, Аи-92 автобензин 37 хоног, дизелийн түлш 38 хоног, ТС-1 онгоцны түлш 20 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна.