Ашигт малтмал, газрын тосны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх” аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтанд оролцохыг урьж байна
Тендер шалгаруулалтын нэр: “Техник үйлчилгээний төв, Уул уурхай, газрын тосны төв лабораторийн байранд харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх” аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах.
Тендер шалгаруулалтын дугаар: АМГТГ/202201009
Сонирхогч этгээд албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тендерийн баримт бичгийг 50,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Сүүлийн 2 жилийн борлуулалтын хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байна.
- Аудитаар баталгаажуулсан 2020, 2021 оны санхүүгийн тайлан ирүүлэх.
- Сүүлийн 2 жилд ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх.
Тендерийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1000 цагаас өмнө www.tender.gov.mn рүү илгээнэ үү. Тус тендерийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улс, Улаанбаатар хот 15170, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3, Засгийн газрын XII байр, баруун жигүүр, Ашигт малтмал, газрын тосны газрын 213 тоот өрөө,
Харилцах утас:51-263632, 99004757