Шатахуун нийлүүлэлт, нөөц хэвийн байна
Улсын хэмжээнд дунджаар 36 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх хэмжээтэй 162,667 тонн газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 64, Аи-92 автобензин 34, дизелийн түлш 37, ТС-1 онгоцны түлш 3 хоногийн  үлдэгдэлтэй байна.  
Одоогоор Сүхбаатар боомтоор Аи-92 автобензин 7,824 тн, дизелийн түлш 18,867 тн, шингэрүүлсэн хий 607 тн, бусад бүтээгдэхүүн 154 тн, нийт 27,453 тн, Эрээнцав боомтоор А-80 автобензин 178 тн, Аи-92 автобензин 118 тн, нийт 296 тн, Цагааннуур Аи-92 автобензин 514 тн, дизелийн түлш 341 тн, нийт 296 тн, Боршоо боомтоор Аи-92 автобензин 222 тн, дизелийн түлш 699 тн, нийт 922 тн, Замын-Үүд боомтоор Аи-92 автобензин 1241 бусад бүтээгдэхүүн 216 тн, нийт 1457 тн буюу Монгол Улсад нийт 30,983 тн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирээд байна.