ЭБМЗ-ийн ашигт малтмалын орд ашиглах техник-эдийн засгийн үндэслэл хэлэлцэх салбар зөвлөлийн 02 дугаар хуралдаан
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын орд ашиглах техник-эдийн засгийн үндэслэл хэлэлцэх салбар зөвлөлийн 02 дугаар хуралдаан 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 09:00 цагт цахимаар хуралдаан эхэлнэ.
Хэлэлцэх асуудлын дараалал:
| № | Төслийн нэр | ААН | 
| 1 | Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Хөх толгойн хайлуур жоншны ордын хүдрийг баяжуулах үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэл | Спек ХХК | 
| 2 | Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутагт орших Зүүн Түрүү нэртэй барилгын чулууны ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Жи Эс Эн Ди ХХК | 
| 3 | Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутагт орших Цагаан хэрэм гантигийн ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл | Төгс Хувьсал ХХК | 
| 4 | Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших Алтан дун нэртэй түргэний хүдрийн зангилааны Гүн-Өндөр булгийн алтны шороон ордын салбар жалгуудыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл | Алтан дун дорнод монгол ХХК | 
| 5 | Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших “Дарцагт” нэртэй төмрийн хүдрийн ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Тайшен девелопмент ХХК | 
| 6 | Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших Толгойтын хөндийн толгой-1 алтны шороон ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл | Чамин алт ХХК | 
| 7 | Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Цагаан дэл нэртэй зэсийн хүдрийн ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл | Монгол Шанхайн Лин Хуа Олон Улсын Худалдаа ХХК | 
| 8 | Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумдын нутагт орших Баянголын төмрийн ордын V хүдрийн биетийг далд аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл | Болдтөмөр Ерөө гол ХХК | 
| 9 | Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Баян-Айраг болон Алтанхөндийн Алт-Зэсийн ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол 2 | Баян-Айраг Эксплорэйшн ХХК | 
| 10 | Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт орших төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэл | Эйтэрнэти Скай Трейд ХХК | 
| 11 | Дорнод аймгийн Булган сумын нутагт орших Чойбалсан нэртэй хайлуур жоншны ордыг ил болон далд аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл | Тойванамдүү чинео ХХК | 
| 12 | Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших “Сангийн далай” нэртэй нуурын давсны ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл | “Давст оргил” нөхөрлөл | 
| 13 | Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутагт орших Хөшөөтийн алтны шороон ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Гацуурт ХХК | 
УУЛ УУРХАЙ ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ
