Аж ахуйн нэгжийн анхааралд
Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/150 дугаар тушаалаар Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор тус газраас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр сонгон шалгаруулалт зарласан дор дурдсан:
Ø СШ-58-12 дугаартай Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Шанд худаг нэртэй 1948.37 гектар талбай,
Ø СШ-59-4 дугаартай Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Хөндий нэртэй 9917.84 гектар талбай,
Ø СШ-59-6 дугаартай Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Туул нэртэй 8638.67 гектар талбайг хамарсан газар нутгийн тодорхой хэсгийг тусгай хэрэгцээнд авч хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй тухай албан тоотыг орон нутгийн удирдлагаас ирүүлсэн тул уг асуудлыг судлан Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн системийн зураг зүйн бүртгэлд бүртгэсэн эсэх, бүртгэх боломжтой эсэх, түүнчлэн Монгол улсын Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоол болон бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг судлан санал дүгнэлт танилцуулах хүртэл тодорхой хугацаанд СШ-58-12, СШ-59-4, СШ-59-6 дугаар бүхий СШ-ыг түр хугацаанд түдгэлзүүлснийг мэдэгдэж байна