Сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуйн нэгжийн анхааралд
ЗАРЛАЛ /СШ 55 дугаар сонгон шалгаруулалтын талбайн үнийн санал нээх тухай/
Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зарлагдсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох дараах талбайн сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн Сонгон шалгаруулалтын үнийн саналыг 2021 оны 07-р сарын 30–ны өдрийн 16 цаг 00 минутад тус байгууллагын 209 тоот өрөөнд нээнэ. Үүнд:
| № | СШ дугаар | Оролцох аж ахуйн нэгж | 
| 1 | СШ-55-2 | “Хурын болор дусал” ХХК | 
| 2 | СШ-55-5 | “Эм Би Инвесто” ХХК | 
| 3 | СШ-55-6 | “Алтан тоонот өргөө” ХХК | 
| 4 | СШ-55-7 | “Мөнгөн нуруу” ХХК | 
| 5 | СШ-55-7 | “Нумт уул” ХХК | 
| 6 | СШ-55-13 | “Монгол алт” ХХК | 
Сонгон шалгаруулалтын үнийн саналыг нээхэд дээр дурдсан оролцогч аж ахуйн нэгжүүд эрх бүхий төлөөлөлөө заавал оролцуулна уу.
Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга, утас 263923
Мөн ковид-19 цар тахалтай холбоотойгоор УОК-оос гаргасан 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тогтоолын дагуу (ОЛОН ХҮН НЭГ ДОР ЦУГЛУУЛАХГҮЙ БАЙХ) бөгөөд ирэх оролцогчийн төлөөлөгч нь PCR шинжилгээ өгсөн байх.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИСС
