ЭБМЗ-ийн ашигт малтмалын орд ашиглах техник-эдийн засгийн үндэслэл хэлэлцэх салбар зөвлөлийн 11 дүгээр хуралдаан
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын орд ашиглах техник-эдийн засгийн үндэслэл хэлэлцэх салбар зөвлөлийн 11 дүгээр хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 09:00 цагт цахимаар хуралдаан эхэлнэ.
Хэлэлцэх асуудлын дараалал:
| № | Төслийн нэр | ААН | 
| 1 | Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт орших Хажуу булгийн хайлуур жоншны ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл | Тэрмэн жонш ХХК | 
| 2 | Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт орших Баян хаан нэртэй хайлуур жоншны ордын Сант уулын хэсгийг ил болон далд аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл | Кенросс майнинг ХХК | 
| 3 | Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Үнэгт нэртэй гөлтгөнийн ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Эрэл ХХК | 
| 4 | Сүхбаатар аймгийн Халзан сумын нутагт орших хүдэр Асгат-2 нэртэй төмрийн хүдрийн ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Эм эл цахиурт овоо ХХК | 
| 5 | Дорноговь аймгийн Иххэт сумын нутагт орших Цагаан элгэн хайлуур жоншны ордын III-р хүдрийн биетийн өмнөд хэсгийг далд аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Өнөр жонш ХХК | 
| 6 | Төв аймгийн Заамар сумын нутагт орших Бага хайлаастын доод хэсэг”-ийн алтны шороон ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл | Бүрдэл майнинг ХХК | 
| 7 | Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутагт орших Харганат-3 нэртэй тоосгоны шаврын ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Танлон ХХК | 
| 8 | Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутагт орших Эмээлт уул-2 нэртэй барилгын чулууны ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл | ЭМНГ ХХК | 
| 9 | Хэнтий аймгийн Батноров сумын нутагт орших Хавтгай-2 нэртэй хайлуур жоншны ордыг далд аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Ди Жи Эф Эл ХХК | 
| 10 | Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт орших Утаат минжүүрийн хүрэн нүүрсний ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл | Эн И Си ХХК | 
| 11 | Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Хөөт-1 хэсгийн нүүрсний ордыг ил уурхайн аргаар ашиглах, нүүрс баяжуулах үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэлийн нэмэлт тодотгол | Дүнли ХХК | 
| 12 | Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт орших Өмнө бага чулуу нэртэй хайлуур жоншны ордыг ил болон далд аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл | Мандах дорнын жонш ХХК | 
| 13 | Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт орших Шархөтөлийн алтны шижирмэг ордын дээд хэсгийн 31-35 дугаар хайгуулын шугамын хоорондох нөөцийг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл | Цахиурт ресурс ХХК | 
| 14 | Дархан-уул аймгийн Шарын гол сумын нутагт орших Шарын голын нүүрсний ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Шарын гол ХК | 
| 15 | Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших Худаг байшинтын төмрийн ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Фокусметал майнинг ХХК | 
| 16 | Булган аймгийн Бүрэгхангай, Төв аймгийн Заамар сумдын нутагт орших Ар тамсагын алтны шороон ордын хэсгийг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл | Алтангол Эксплорейшн ХХК | 
| 17 | Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн нутагт орших Гишүүний ам-2 нэртэй Элс хайрганы хольцын ордыг ил аргаар ашиглах Техник-эдийн засгийн үндэслэл /тодотгол/ | Ялгуусан ХХК | 
УУЛ УУРХАЙ ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ
