ЭБМЗ-ийн ашигт малтмалын орд ашиглах техник-эдийн засгийн үндэслэл хэлэлцэх салбар зөвлөлийн 10 дугаар хуралдаан
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын орд ашиглах техник-эдийн засгийн үндэслэл хэлэлцэх салбар зөвлөлийн 10 дугаар хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 2-ны өдөр 09:00 цагт цахимаар хуралдаан эхэлнэ.
Хэлэлцэх асуудлын дараалал:
| № | Төслийн нэр | ААН | 
| 1 | Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт орших Мандалын зүүн нэртэй алтны шороон ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл | Магнет-Айрон ХХК | 
| 2 | Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших Завсар нэртэй элс хайрганы ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл | Итгэлтүшиг ХХК | 
| 3 | Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутагт орших Хуурай сайрын ам нэртэй элс хайрганы ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Сигма инженеринг ХХК | 
| 4 | Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутагт орших Өвөр хөшөөт нэртэй алтны шороон ордыг ил аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Жи Энд Юу голд ХХК | 
| 5 | Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Цагаан дэл судлын кварцын ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл | Ричфлюорит ХХК | 
| 6 | Төв аймгийн Заамар сумын нутагт орших Урд дэлэнгийн дэнж нэртэй алтны шороон ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Уулсзаамар ХХК | 
| 7 | Завхан аймгийн Завханмандал сумын нутагт орших Баянхайрхан талбай дахь Шувуун уулын алтны бүлэг ордын зүүн болон өмнөд хэсгийн алтны үндсэн ордыг далд аргаар ашиглах, хүдэр баяжуулах үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Шувуун хар уул ХХК | 
| 8 | Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Сэнжит худаг шохойн чулуу, занарын ордыг ил аргаар ашиглах, Цемент үйлдвэрлэх үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Монцемент Билдинг Материалс ХХК | 
| 9 | Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших Алтан нар нэртэй алт, холимог металлын ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл | Эрдэнэ монгол ХХК | 
| 10 | Баянхонгор аймаг Галуут сумын нутагт орших Цахир худаг нэртэй хүрэн нүүрсний ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл | Гурвантамга ХХ | 
УУЛ УУРХАЙ ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ
