ЭБМЗ-ийн ашигт малтмалын орд ашиглах техник-эдийн засгийн үндэслэл хэлэлцэх салбар зөвлөлийн 02 дугаар хуралдаан
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын орд ашиглах техник-эдийн засгийн үндэслэл хэлэлцэх салбар зөвлөлийн 02 дугаар хуралдаан 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 09:00 цагт цахимаар хуралдаан эхэлнэ.
Хэлэлцэх асуудлын дараалал:
| № | Төслийн нэр | ААН | 
| 1 | Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумдын нутагт орших Ухаа нэртэй хайлуур жоншны ордын 5,6,7 дугаар хүдрийн биетүүдийг далд аргаар ашиглах ТЭЗҮ | Талст бурхан ХХК | 
| 2 | Дорнод аймгийн Баяндун сумдын нутагт сумын нутагт орших Рашаантын хөндий нэртэй алтны шороон ордыг ил аргаар ашиглах ТЭЗҮ-ийн тодотгол | Хоту ХХК | 
| 3 | Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших Цагаан чулуут нэртэй алтны шороон ордын ил аргаар ашиглах ТЭЗҮ-ийн тодотгол | Монголиан металл ложистик ХХК | 
| 4 | Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Цахир худаг хүрэн нүүрсний ордыг ил аргаар ашиглах ТЭЗҮ | Гурвантамга ХХК | 
| 5 | Хэнтий аймгийн Батноров сумын нутагт орших Дэлгэрхаан нэртэй хайлуур жоншны ордыг далд аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол-1 | Бэрх-Уул ХК | 
| 6 | Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Хуурай-1 алтны шороон ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Манлай геологи хайгуул ХХК | 
| 7 | Дорноговь аймгийн Даланжаргалан, Хэнтий аймгийн Дархан сумдын нутагт орших Баруун дөрвөлжин нэртэй төмөр, цайрын ордыг ил аргаар ашиглах ТЭЗҮ | Чунноров ХХК | 
| 8 | Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутагт орших Эмээлт Уул нэртэй Барилгын чулууны ордыг ил аргаар ашиглах ТЭЗҮ | Билэгт гүнж ХХК | 
| 9 | Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хүүшийн ам болон хавцгайтын ам нэртэй алтны шороон ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл. | Вестернресурс ХХК | 
| 10 | Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт орших Шар булаг нэртэй алтны шороон ордыг ил аргаар ашиглах ТЭЗҮ. | Говийн ертөнц ХХК | 
| 11 | Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Манж толгой нэртэй дайрганы ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл. | Мак цемент ХХК | 
| 12 | Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт орших Могойн голын нүүрсний ордыг ил аргаар ашиглах ТЭЗҮ-ийн тодотгол-1 | Могойн гол ХК | 
| 13 | Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Зангат уулын чулуун нүүрсний ордыг ил аргаар ашиглах ТЭЗҮ-ийн тодотгол-2 | Жавхлант орд ХХК | 
| 14 | Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт орших Чойболсан-1 нэртэй элс хайрганы холимгийн ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл. | Сүхжин ХХК | 
| 15 | Баянхонгор аймгийн Баян-овоо сумын нутагт орших алтны хүдэр баяжуулах бичил үйлдвэрийн ТЭЗҮ-ийн тодотгол-2 | Хонгорын хүдэр ХХК | 
| 16 | Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт орших Ар бурхантын хөндий нэртэй алтны шороон ордыг ил аргаар ашиглах ТЭЗҮ-ийн тодотгол. | Чандмань металл орд ХХК | 
УУЛ УУРХАЙ ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ
