“Гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам”-ын 3.1 дэх заалтыг үндэслэн 5 талт гэрээ байгуулсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын 2020 оны гэрээний хэрэгжилтийг дүгнэх хурал 2021.02.02-ний өдрийн 10.00 цагт цахимаар болох тул тусгай зөвшөөрөл эзэмшигч нар гэрээний хэрэгжилтийн талаар танилцуулга бэлтгэж оролцоно уу.

Хурлыг Zoom программ хангамж ашиглан зохион байгуулах болно.

Тодруулах зүйл гарвал 99107564, 99191314 дугаараас лавлана уу.

УУЛ УУРХАЙ, СУДАЛГААНЫ ХЭЛТЭС