Монгол улсын Шадар сайдын тушаал №156
МОНГОЛ УЛС
ШАДАР САЙДЫН ТУШААЛ
№ 156
Түр журам батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.1, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.5, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 11.3, 11.4, Эрүүл мэндийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7, 20 дугаар зүйлийн 20.1.6, 43 дугаар зүйлийн 43.2.3, 44 дүгээр зүйлийн 44.1.5, Автотээврийн тухай хуулийн 14 дүээр зүйлийн 14.1, Төмөр замын тээврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 209 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн хугацаанд мөрдөх "Хот хоорондын зорчигч, тээвэрлэлтийг зохион байгуулах түр журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Түр журмын хэрэгжилтийг ханган, зохион байгуулалтын арга хэмжээ авч, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд (Л.Халтар), дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг Эрүүл мэндийн сайд (Т.Мөнхсайхан), Цагдаагийн ерөнхий газар (Ж.Болд), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Т.Гантулга), аймаг, нийслэлийн Онцгой комиссын дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга (Г.Ариунбуян)-д тус тус үүрэг болгосугай.
3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын 2020 оны "Түр журам батлах тухай" 146, "Түр журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 151 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар
Тушаалын дэлгэргүйг эндээс татаж авна уу.