Монгол улсын Засгийн газрын 2020 оны 178, 181, 194 дүгээр тогтоолоор Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын халдварыг хязгаарлах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд шилжүүлсэнтэй холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дүгээр тушаалаар зарласан СШ-45 сонгон шалгаруулалтын техникийн болон үнийн саналыг нээх, үнэлэх ажиллагааг, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны А/111, А/114 дүгээр тушаалаар зарласан СШ-46, СШ-47 сонгон шалгаруулалтын санал хүлээн авах хугацааг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаагаар тус тус сунгасныг үүгээр мэдэгдэж байна.

Үүнд:

  1. СШ-46 дугаар Сонгон шалгаруулалтад оролцох саналыг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэлх хугацаанд Ашигт малтмал, газрын тосны  газрын 209 тоот өрөөнд Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргад оролцогч аж ахуй нэгж, байгууллагын захирал, дарга эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн хүлээлгэн өгнө.
  2. Сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг уг сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгжийн захирал эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулан  2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 00 минутанд Ашигт малтмал, газрын тосны газрын 209-н тоот өрөөнд нээнэ.  
  3.  СШ-47 дугаар Сонгон шалгаруулалтад оролцох саналыг 2021 оны 01 дүгээр сарын 06ы өдрийн 17 цаг 00 минут хүртэлх хугацаанд Ашигт малтмал, газрын тосны  газрын 209 тоот өрөөнд Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргад оролцогч аж ахуй нэгж, байгууллагын захирал, дарга эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн хүлээлгэн өгнө.
  4. Сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг уг сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгжийн захирал эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулан  2021 оны 01 дүгээр сарын 07ы өдрийн 10 цаг 00 минутанд Ашигт малтмал, газрын тосны газрын 209-н тоот өрөөнд нээнэ.  
  5. ЖИЧ: ковид-19 цар тахалтай холбоотойгоор УОК-оос гаргасан 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тогтоолын дагуу (ОЛОН ХҮН НЭГ ДОР ЦУГЛАРАХГҮЙ, ЗАЙ БАРИХ). Аж ахуйн нэгжийн захирал эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тогтоосон хугацаанд ирээгүй бол саналыг задлахгүйгээр хүчингүйд тооцож буцаан хүлээлгэн өгнө.