ААН-ҮҮДИЙН АНХААРАЛД ШИЙДВЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАХ

Өглөөний мэнд. Хавсралтаар ажилчдын ээлж солих чиглэл болон холбогдох шийдвэрүүдийг хүргүүлж байна. Та бүхэн ээлжийн ажилчдаа солих үйл ажиллагаа /асуулга авах, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах, автобусанд суухад ариутгал хийх, зай барьж суух, явах автобусуудын цуваа, очоод буух процесс/-г баримтжуулж,  үе шат бүрдээ зураг авч, мөн ажилчдын PCR болон түргэвчилсэн оношлуурын хариу бүхий жагсаалт, хичнээн машинаар явж байгаа мэдээллийг тэр даруй Шуурхай албанд илгээнэ үү. 

Улсын онцгой комисс албан бичиг татаж авах

Улсын онцгой комиссын даргын тушаал татаж авах

Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын алба "Чиглэл хүргүүлэх тухай" албан бичиг татаж авах

Нийслэлийн онцгой комисс албан бичиг татаж авах

Гамшгаас хамгаалах Уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын алба "Ээлж солих тухай" татаж авах

Асуумж татаж авах

ЗАРЛАЛ:

УОК-ийн Шуурхай штабаас өдөр бүр PCR болон түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамрагдсан хүний тоог тухайн өдөрт өөрийнхөөр авч байх болсон тул өнөөдрөөс эхлэн 98983046 утсаар хариуцлагатай жижүүрт өгөх мэдээлэлдээ тухайн өдөрт PCR болон түргэвчилсэн оношлуурт шинжилгээнд хамрагдсан ажилчдын тоог өгсөн шинжилгээ тус бүрээр мэдээллэж байхыг мэдэгдэж байна.

АМГТГ-ЫН МЭРГЭЖЛИЙН АНГИ 99006556