Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-д заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өөрийн хаяг, цахим хуудас, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор манай байгууллагад мэдэгдэж холбогдох бүртгэлийг хийлгэж байна уу. Хэрэв холбогдох бүртгэлийг хийлгээгүй тохиолдолд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу Зөрчлийн хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэх үндэслэл болохыг анхаарна уу.

Жич: Бүх нийтийн өндөржүүлсэн байдлын хугацаанд battogtokh.e@mrpam.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

АМГТГ, КАДАСТРЫН ХЭЛТЭС