Шатахууны ердийн хэрэглээний 38 хоногийн нөөцтэй байна
Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 90, Аи-92 автобензин 30, дизелийн түлш 38, ТС-1 онгоцны түлш 12 хоногийн нөөцтэй байна. Бөөний үнийн хувьд "НИК” ХХК-ийн А-80 автобензин 40 төгрөг, Аи-92 автобензин, дизелийн түлш тус бүр 50 төгрөгөөр, "Ай Си Ай Си” ХХК-ийн дизелийн түлш 150 төгрөг, "Сод Монгол" ХХК-ийн дизелийн түлш 50 төгрөгөөр тус тус буурсан байна. Увс аймаг дахь дизелийн түлшний үнэ 200 төгрөгөөр буурсан байна. Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 143.24-202.64 ам.доллар буюу баррель нь 19.6-26.67 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна.