Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг зөрчсөн дараах аж ахуйн нэгжийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 93 дугаар шийдвэрээр:
№ |
Тусгай зөвшөөрлийн төрөл, дугаар |
Анх олгосон огноо |
Аймаг, хот |
Сум, дүүрэг |
Талбайн нэр |
Аж ахуйн нэгжийн нэр |
1 |
ХV-020301 |
2016.02.04 |
Өмнөговь |
Мандал-Овоо, Ханхонгор, Цогт-Овоо |
Ухаа Овоо |
Нэгүн гэрэгэ ХХК |
2 |
ХV-019059 |
2016.02.04 |
Төв |
Баян |
Баян айраг |
Монгол баянбат чэнгрүй инвестмэнт ХХК |
3 |
ХV-020096 |
2016.02.03 |
Дорнод |
Дашбалбар |
Шанд |
Трансвайд металс ХХК |
4 |
XV-020135 |
2016.02.03 |
Өмнөговь |
Ханбогд |
Улаан хад |
Дөлгөөндөл |
цуцалсныг мэдэгдэж байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэс