“Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо”-ны санаачлагаар 2009 оноос зохион байгуулж ирсэн "МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ" чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол улсын их сургууль, ШУА, Геологийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэн, Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо зэрэг байгууллагууд хамтран 2020 оны 3 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо XII удаагаа зохион байгуулах болсныг Танд албан ёсоор мэдэгдэхэд таатай байна.

 “МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ 2020” чуулга уулзалтын хүрээнд:

  • Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг
  • Ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт
  • “Хайгуулчин” сэтгүүл
  • Байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн
  •  “Зураглалын шилдэг баг” шалгаруулах
  • “Хайгуулын шилдэг баг” шалгаруулах
  • Оюутны эрдэм шинжилгээний бага хурал
  • “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн
  • “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэн
  • Мэргэшүүлэх сургалт
  • “Цэцээ гүн” спорт, гео-аялал зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг

Геологи, эрдэс баялгийн салбар дахь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, геологийн региональ судалгаа, ашигт малтмалын ордын эрэл, хайгуул, арга аргачлал, техник технологи, геологи, уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн, хөрөнгө оруулалтын орчин ба нөхцөл байдал, салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөв, хандлага зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг хийгдэнэ.

Геологи, эрдэс баялгийн салбарын тулгамдсан асуудал, хууль эрх зүйн орчин, төрийн бодлого, засгийн газрын дэмжлэг, хөрөнгө оруулалтын орчин, бэрхшээл, боломж, шийдэл, хөрөнгө оруулалтыг дэмжих татварын бодлого, томоохон төсөл, хөтөлбөрийн талаар чуулга уулзалтад оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх, гарсан үр дүн, санал дүгнэлтийг нэгтгэж “Зөвлөмж” гарган холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэгжүүлэх талаар анхаарал хандуулан ажиллана.

Илтгэл, хэлэлцүүлэгт оролцогчид:

  •  Улсын их хурал, Засгийн газрын гишүүд
  • Төрийн захиргааны төв байгууллагууд, засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд
  • Элчин сайдын яам, өргөмжит консулууд
  • Орон нутгийн удирдлагууд
  • Эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиуд
  • Эрдэс баялгийн салбарын тэргүүлэх эрдэмтэд, судлаачид, зөвлөх ба мэргэшсэн инженерүүд, геологчид, уурхайчид
  • Хөрөнгө оруулагч, хайгуул болон ашиглалтын төсөл хэрэгжүүлэгч гадаад, дотоодын компаниудын төлөөлөл

Хугацаа:                                                                               2020.03.26-27.  (0900-1800 цаг)
Байршил:                                                                             Корпорейт Конвеншн Төв

 

Ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт

Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг төслөө танилцуулах, хөрөнгө оруулагч олох, хамтран ажиллах байгууллагаа сонгох боломжийг бүрдүүлэх зорилготой хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтыг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байна.

Оролцогч:

  • Хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч уул уурхайн компаниуд
  • Банк санхүүгийн байгууллага
  • Хөрөнгө оруулах сонирхолтой бизнес эрхлэгч
  • Геологи, хайгуулын зөвлөгөө үйлчилгээний компаниуд
  • Олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд
  • Лабораториуд

Бүртгэх хугацаа:                                                              2020.03.25
Хугацаа:                                                                               2020.03.27 (0900-1800 цаг)
Байршил:                                                                             Корпорейт Конвеншн Төв

Байгууллагуудын үзэсгэлэн, танилцуулга

Төрийн байгууллагууд өөрийн үйл ажиллагааг чуулганд оролцогчдод нээлттэй сурталчилж, мэдээлэл өгнө.

Геологи хайгуул, уул уурхайн чиглэлээр ажилладаг компаниуд хэрэгжүүлж буй төслүүдээ танилцуулах, байгууллагаа сурталчлах, ажил үйлчилгээний талаар мэдээлэл өгнө.

Энэ хэсгээс чуулга уулзалтад оролцогч та бүхэн төрийн үйлчилгээний талаар мэдээлэл авах, төсөл хөтөлбөрүүдтэй танилцах, хамтран ажиллах компаниа сонгох боломжтой.

Бүртгэх хугацаа:                                                              2020.03.24
Үзэсгэлэнгийн талбайн хэмжээ:                                    2м х 2м х 1м

Хугацаа:                                                                               2020.03.26-27(0900-1800 цаг)
Байршил:                                                                             Корпорейт Конвеншн Төв

Зураглалын шилдэг баг шалгаруулах

Геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн, үр дүнгийн тайлан бичиж, хамгаалсан хамт олны хөдөлмөр, бүтээлийг үнэлж “ЗУРАГЛАЛЫН ШИЛДЭГ БАГ“ шагналаар шагнаж, багт ажилласан инженер техникийн ажилтнуудыг алдаршуулах, сурталчлах

Материал хүлээн авах сүүлийн хугацаа:                 2020.03.13
Шагнал гардуулах хугацаа:                                            2020.03.27
Байршил:                                                                             Корпорейт Конвеншн Төв

“ХАЙГУУЛЫН ШИЛДЭГ БАГ” ШАЛГАРУУЛАХ

Улс орны эдийн засагт нөлөөлхүйц ашигт малтмалын ордын эрэл, хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн, үр дүн, нөөцийн тооцооны тайланг бичиж хамгаалсан хамт олны хөдөлмөр, бүтээлийг "ХАЙГУУЛЫН ШИЛДЭГ БАГ" шагналаар шагнаж, багт ажилласан инженер техникийн ажилтнуудыг алдаршуулах, сурталчлах

Материал хүлээн авах сүүлийн хугацаа:                 2020.03.13
Шагнал гардуулах хугацаа:                                            2020.03.27
Байршил:                                                                             Корпорейт Конвеншн Төв

Оюутны эрдэм шинжилгээний бага хурал

“Монголын Геологи, Хайгуул 2020” чуулга уулзалтын хүрээнд “Голден Хилл” ХХК-ний нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний 12 дэх удаагийн бага хурлыг их сургуулиудын геологи, уул уурхайн чиглэлээр сурч байгаа бакалаврын өдрийн ангийн оюутнуудын дунд зохион байгуулна.                                                                                                                                      

Материал хүлээн авах хугацаа:                                  2020.03.06
Болох хугацаа:                                                                   2020.03.13
Байршил:                                                                             ШУТИС

“Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн

Шалгаруулах номинац

  • Ховор агшин
  • Байгалийн тогтоц
  • Ур чадвар

Материал хүлээн авах хугацаа:                                 2020.03.23

Хугацаа:                                                                               2020.03.26-27 (0900-1800 цаг)
Байршил:                                                                             КОРПОРЕЙТ КОНВЕНШН ТӨВ

“Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэн

Шалгаруулах номинац

  • Хүдэр, ашигт малтмал
  • Эрдэнийн талст
  • Ховор сонин тогтоц бүхий дээж, цуглуулга

Материал хүлээн авах хугацаа:                                 2020.03.23

Хугацаа:                                                                               2020.03.26-27 (0900-1800 цаг)
Байршил:                                                                             КОРПОРЕЙТ КОНВЕНШН ТӨВ

МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ

“Монголын Геологи, Хайгуул 2020” чуулга уулзалтын хүрээнд геологи, эрдэс баялгийн салбарын геологич инженерүүдэд зориулсан мэргэшүүлэх сургалтыг гадаад дотоодын мэргэшсэн, зөвлөх зэрэгтэй инженерүүд явуулна.

Мэргэшүүлэх сургалтад сууснаар инженер та бүхэн орчин үеийн судалгааны аргачлал эзэмшин, үйлдвэрлэлийн ажилдаа ашиглах, хичээл заасан багш болон инженерүүдтэй харилцан мэдээлэл солилцох, зөвлөгөө авах, хамтран ажиллах боломжтой болно.

Бүртгэх хугацаа:                                                              2020.03.20
Сургалт болох хугацаа:                                                  2020.03. 20-21 [23-24] (0900-1800 цаг)
Сургалт болох байршил:                                                                МУИС

“Хайгуулчин” сэтгүүл

“Монголын Геологи, Хайгуул 2020” чуулга уулзалтад зориулсан төр засгийн мэдээ, геологи, ашигт малтмал, арга аргачлал, технологи, хайгуулын ажлын үр дүн, шинэ нээлт, геологи-уул уурхайн эдийн засаг, геофизик, гидрогеологи, геоэкологийн судалгаа, мэргэжилтний дуу хоолой зэрэг агуулга бүхий, чуулга уулзалтын илтгэлүүдийг нэгтгэсэн Үйлдвэрлэл-Эрдэм шинжилгээний “Хайгуулчин” сэтгүүлийн 59 дэхь дугаар хэвлэгдэн гарна.

Материал хүлээн авах сүүлийн хугацаа:                 2020.02.10

“Цэцээ гүн” спорт, гео аялал

“Монголын Геологи, Хайгуул 2020” чуулга уулзалтыг сурталчлах, харилцан мэдээлэл солилцох, туршлага судлах, танилцуулах, цэвэр агаарт гаран алжаал тайлах, амраах зорилгоор уламжлалт явган аялалыг зохион байгуулна.

Аялалын үеэр Богдхан уулын геологийн тогтоцын талаар мэдээлэл хийж, байгалиа хамгаалах уриалга дэвшүүлэх, хог хаягдлыг цэвэрлэх, таних тэмдэг бүхий самбар байрлуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулна.

Инженер, оюутан гэсэн ангиллаар оргил булаалдах тэмцээнийг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулна.

Маршрут:                                                                          Сүхбаатарын талбай-Төр хурахын ам-Цэцээ гүн-Төр хурахын ам-Улаанбаатар

Хугацаа:                                                                              2020.03.29 (0900-1800 цаг)

Чуулга уулзалтын ивээн тэтгэгч:

Платинум ивээн тэтгэгч: 10 сая төгрөг

  • Шар мандат - 5
  • Хөх мандат - 10
  • Сургалтын эрх – 4
  • 2м х 2м х 1м хэмжээтэй үзэсгэлэнгийн талбай - 2ш
  • Хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтанд төсөл, үйл ажиллагаагаа танилцуулах эрх

Алтан ивээн тэтгэгч: 5 сая төгрөг

  • Шар мандат - 3

  • Хөх мандат - 6
  • Сургалтын эрх – 3
  • 2м х 2м х 1м хэмжээтэй үзэсгэлэнгийн талбай - 1ш;
  • Хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтад төсөл, үйл ажиллагаагаа танилцуулах эрх

Ивээн тэтгэгч: 1 сая төгрөг

  • Шар мандат -1
  • Хөх мандат -1
  • 2м х 2м х 1м хэмжээтэй үзэсгэлэнгийн талбай - 50%-ийн хөнгөлөлттэй үнээр 1ш
  • Хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтад төсөл, үйл ажиллагаагаа танилцуулах эрхийг хөнгөлөлттэй өгнө.

Ивээн тэтгэгчдийн логог чуулга уулзалтын албан ёсны цахим хуудас www.mmer.mn дээр байршин бүх төрлийн хэвлэмэл материалд хэвлэн сурталчилна.

Ивээн тэтгэгч байгууллагууд чуулга уулзалтын үндсэн хуралдаанд илтгэл хэлэлцүүлэх, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтад давуу эрхээр оролцох боломжтой.

Бүртгэлийн хураамж:

  • Шар мандат:                                      200,000₮ (Чуулга уулзалт+Үзэсгэлэн+Бизнес уулзалт+Хүлээн авалт)
  • Хөх мандат:                                       80,000₮ (Чуулга уулзалт+Үзэсгэлэн)
  • Ногоон мандат:                                                20,000₮ (Оюутан)
  • Үзэсгэлэнгийн талбай:                  500,000₮
  • Сургалт:                                              200,000₮ (Сургалт тус бүр)

Мэдээлэл сурталчилгаа:

Чуулга уулзалтын талаарх мэдээллийг телевиз, радио өдөр тутмын сонин, цахим хуудас, facebook, twitter хаяг зэрэг олон нийтийн сүлжээгээр дамжуулан  нийтэд мэдээлж, сурталчилна.

Чуулга уулзалтад оролцогчдод “Зохион байгуулах зөвлөл”-өөс бэлтгэсэн холбогдох мэдээлэл бүхий тараах материал, хөтөлбөр, мандат, сэтгүүлийг өгнө.

Чуулга уулзалтын дэлгэрэнгүй мэдээллийг www.mmer.mn цахим хуудас, www.facebook.com/monseg.monseg хаягнаас авах буюу доорх хаягаар холбогдоно уу.

Чуулга уулзалт болох газрын албан ёсны хаяг

КОРПОРЕЙТ КОНВЕНШН ТӨВ

Махатма Гандийн гудамж-39, Хан-уул дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс 17011

Холбоо барих

 М.Очирбат                 info@mmer.mn                                   99085258

               Д.Хашбат                  khashbat.d@gmail.com                     99109116