Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг түр зогсоох тухай
МЭДЭГДЭЛ
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ТЭСЭЛГЭЭНИЙ АЖИЛ ХИЙХ, ИМПОРТЛОХ, ҮЙЛДВЭРЛЭХ, ХУДАЛДАХ, ТЭСЭЛГЭЭНИЙ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД
ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ТҮР ЗОГСООХ ТУХАЙ
Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан төв, орон нутагт тээвэрлэгдэж байгаа тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийнг тээврийн замд харгалзан хүргэх ажлыг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл түр зогсоож байгааг мэдэгдье.
Иймд уул уурхайн үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах үүднээс тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллагууд тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн хангалтыг зохицуулж, дурдсан хугацаанд агуулахын харуул хамгаалалтыг чангатган хариуцлагатай ажиллахыг анхааруулж байна.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР