Монгол Улсад Үндэсний Геологийн алба байгуудлагдсаны 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Геологичдын ажил мэргэжлийн уралдааныг 2019 оны 9 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт Элсэн тасархайд ШУТИС-ийн ГУУС-ийн Хөгнө-Тарнийн дүүрэг дэх Геологийн зураглалын хээрийн дадлагын талбайд амжилттай зохион байгууллаа.

Геологичдын ажил мэргэжлийн уралдааныг УУХҮ дэд сайд Д. Загджав нээж, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан геологичдыг салбарын Тэргүүний тэмдэг болон яамны Жуух бичгээр шагнав.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн тус уралдааныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, ШУТИС-ийн ГУУС, Эрээн чулуу ХХК хамтран зохион байгуулсан бөгөөд үндэсний 30 гаруй компанийн 300 гаруй үе үеийн геологчид ур чадвараа сорилоо.

Энэхүү ажил мэргэжлийн уралдаан 3 төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд   

1:50000-ны масштабын геологийн зураглалын ажлын төрөлд

Нэгдүгээр байранд: Гурван талст ХХК

Хоёрдугаар байранд: Алтайн чанад минералс ХХК

Гуравдугаар байранд: Алтай нэгдэл ХК

2. Ерөнхий эрлийн ажлын төрөлд

Нэгдүгээр байранд: Геологийн судалгааны төв ТӨҮГ

Хоёрдугаар байранд: Геологийн судалгааны төв ТӨҮГ

Гуравдугаар байранд: Их цог өндөр ХХК

3.Геофизикийн ажлын төрөлд

Нэгдүгээр байранд: Гурван үндэс ХХК

Хоёрдугаар байранд: Гео орон ХХК

Гуравдугаар байранд: Гео сигналс ХХК-ны багууд тус тус шалгарлаа.

Тус ажил мэргэжлийн уралдаан нь  салбарын хүний нөөцийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, геологийн судалгааны ажилд гарч буй шинэлэг арга, аргачлал, техник технологи, ажлын туршлагыг харилцан солилцож, салбарын тэргүүний ажилтан, аж ахуйн нэгжийг шалгаруулан олон нийтэд үйл ажиллагааг сурталчлан таниулах чухал ач холбогдолтой байснаараа онцлог байлаа.