Оюутолгой компанийн шинэ гүйцэтгэх захиралаар томилогдсон Армандо Торресыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар Оюутолгой компани одоо хэрэгжүүлж буй ажлууд болон  цаашид хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар мэдээлэл өгөв. Тэд үндэсний ханган нийлүүлэгчийг дэмжин Харилцаа холбоог сайжуулах, Тендерийн үйл ажиллагааг хялбар болгох, Ирээдүйн үйлдвэрлэлийг хэрхэн бий болгох гэсэн чиглэлээр ажиллаж байгаагаа танилцууллаа.  

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хамтын ажиллагаа Монгол улсад өгөх өгөөж, үр дүн гаргах нь чухал төдийгүй боловсон хүчнийг Монгол улсын иргэдээр шинэчлэх, нийгмийн хариуцлагаа ухамсарлах, амьдрах орчин нөхцлийг нь сайжруулж орон сууц барих ажлыг  Ханбогд сумд даруй эхлэх хэрэгтэй хэмээн онцлон хэлэв.

Эх сурвалж: http://mmhi.gov.mn/public/more/id/251