СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦОГЧ АЖ АХУЙН НЭГЖИЙН АНХААРАЛД
Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зарлагдсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох дараах талбайн сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн Сонгон шалгаруулалтын үнийн саналыг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутанд тус байгууллагын 209 тоот өрөөнд нээнэ. Үүнд:
1. Талбайн код: СШ 34-3
Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг 9435.54 га бүхий Дэлийн чулуут ухаа нэртэй талбай
2. Талбайн код: СШ 34-4
Төв аймгийн Баянцагаан сумын нутаг 619.13 га бүхий Шохойт уул нэртэй талбай
3. Талбайн код: СШ 34-5
Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг 1528.59 га бүхий Дулаан хөндий нэртэй талбай
4. Талбайн код: СШ 34-8
Ховд аймгийн Ховд сумын нутаг 4534.07 га бүхий Цагдуулт уул нэртэй талбай
5. Талбайн код: СШ 34-10
Увс аймгийн Өлгий сумын нутаг 11429.43 га бүхий Хашаат нэртэй талбай
Жич: СШ 34-6 кодтой Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг 2366.86 га бүхий Хавчуу нэртэй талбайд ирүүлсэн сонгон шалгаруулалтын техникийн саналыг үнэлээгүй бөгөөд, дахин зарлахаар болсон тул тухайн талбайд ирүүлсэн үнийн саналыг нээхгүй болно.
Сонгон шалгаруулалтын үнийн саналыг нээхэд дээр дурдсан оролцогч аж ахуйн нэгжүүд эрх бүхий төлөөлөлөө заавал оролцуулна уу.
Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга, утас 263923