Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний импорт, үлдэгдэл, үнийн тухай товч мэдээ
Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 42 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 97, Аи-92 автобензин 47, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш 27 хоногийн нөөцтэй байна.
Орон нутгийн шатахууны жижиглэнгийн үнэ Хэнтий аймагт А-80 автобензин, Аи-92 автобензин тус бүр 75 төгрөг өсч, Төв аймагт Аи-92 автобензин 20 төгрөг, "Шунхлай" ХХК-ийн УБ хотын ШТС-ын А-80 автобензни 30 төгрөгөөр буурсан байна.
Бөөний шатахууны үнэ "Магнай Трейд" ХХК-ийн А-80, Аи-92 автобензин 10 төгрөг, дизелийн түлш 30 төгрөг, Дархан-Уул аймагт дизелийн түлш 200 төгрөгөөр тус бүр буурч, Увс аймагт Аи-92 автобензин 80 төгрөг, дизелийн түлш 40 төгрөгөөр тус бүр өссөн байна.
Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 460.77-534.90 ам.доллар буюу баррель нь 61.15-70.40 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна.