Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 41 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 87, Аи-92 автобензин 42, дизелийн түлш 35, ТС-1 онгоцны түлш 28 хоногийн нөөцтэй байна. Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 459.90-540.37 ам.доллар буюу баррель нь 63.26-71.12 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна. Өнгөрсөн 7 хоногт жижиглэнгийн үнэ УБ хотын "Шунхлай ХХК"-ийн А-80, Аи-92, Аи-95, дизелийн түлшний үнэ 20-45 төгрөг, "Сод Монгол" ХХК," Магнай Трейд" ХХК-иудын Аи-92 автобензин, дизелийн түлшний үнэ 45-55 төгрөг, "Петровис" ХХК-ийн Аи-92, Аи-95, дизелийн түлшний үнэ тус бүр 40-45 төгрөгөөр тус бүр өссөн байна. Дархан-Уул аймагт зөвхөн "Петровис" ХХК-ийн Аи-92, дизелийн түлш тус бүр 50 төгрөг, Сэлэнгэ аймагт "Магнай Трейд" ХХК, "Петровис" ХХК-ийн Аи-92, дизелийн түлш тус бүр 50 төгрөгөөр тус тус өссөн байна. Бөөний үнэ "НИК" ХХК-ийн Аи-92 автобензин 100 төгрөг, Дархан-Уул аймагт дизелийн түлш 70 төгрөгөөр тус бүр өсч, "Магнай Трейд" ХХК-ийн дизелийн түлш 20 төгрөгөөр буурсан байна.