Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний импорт, үлдэгдэл, үнийн тухай товч мэдээ
Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 48 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 108, Аи-92 автобензин 42, дизелийн түлш 46, ТС-1 онгоцны түлш 28 хоногийн нөөцтэй байна.
Өнгөрсөн 7 хоногт бөөний А-80 автобензин "Сод Монгол" ХХК болон Дорнод, Дархан-Уул аймагт 20-80 төгрөг, дизелийн түлш "Магнай Трейд" ХХК, "Сод Монгол" ХХК-иудад 40-70 төгрөг, Дорнод аймагт 100 төгрөг, "Сод Монгол" ХХК-ийн Аи-92 автобензин 70 төгрөгөөр тус бүр буурсан байна.
Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 434.46-513.40 ам.доллар буюу баррель нь 59.30-67.57 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна.