Огноо: 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр

Тендер шалгаруулалтын дугаар: УУХҮЯ/201901014

            Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2019 онд Улсын төсвийн хөрөнгөөр “1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил”-ын 10 төсөл, сэдэвчилсэн судалгааны 7 төслийг тус тус хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг чадварын мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

           Тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тендер тул www.tender.gov.mn хаягаар мэдээллийг авч, мэдүүлгээ цахим системээр ирүүлнэ.  

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь дор дурдсан нэр бүхий геологийн судалгааны ажил байна. Үүнд:

Багцын дугаар

Төслийн нэр, байршил,  

аймаг, сумын нэр,

код,  (эхлэх, дуусах хугацаа)

Геологийн даалгавар                                                                                                     /шийдэх асуудал/

1

2

3

  1. 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил

1

Хулд-50

Байршил: Дундговь аймгийн Дэлгэрхангай, Хулд, Луус сумдын нутаг                 

Хавтгай:  L-48-103-А, Б, В, Г

                 L-48-104-А, Б, В, Г                

Код: Хул-50 (2019-2022 он)

2910.2 кв.км талбайн хэмжээнд 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг гүйцэтгэж, геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг судалсны үндсэн дээр хэтийн төлөвийн үнэлгээ өгөх.

2

Халзан-Овоо-50

Байршил: Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд сумдын нутаг                                                            Хавтгай: К-48-23-А, Б, В, Г

                К-48-24-А, Б, В, Г

                К-48-12-В-в, г,Г-в,                                     Код: ХаО-50 (2019-2022 он)

3731.2 кв.км талбайн хэмжээнд 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг гүйцэтгэж геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг судалсны үндсэн дээр хэтийн төлөвийн үнэлгээ өгөх.          

3

Алаг баян-50

Байршил: Өмнөговь аймгийн Ханбогд, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг

Хавтгай: К-48-35-А, Б, В, Г

                К-48-36-А, Б, В, Г

Код: Алб-50 (2019-2022 он)

3012.1 кв.км талбайн хэмжээнд 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг гүйцэтгэж геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг судалсны үндсэн дээр хэтийн төлөвийн үнэлгээ өгөх.                      

4

Өндөрширээт-50

Байршил: Төв аймгийн Алтанбулаг, Лүн, Өндөрширээт, Баянхангай сумдын нутаг                                          Хавтгай:  L-48- 19-А, Б, В, Г

                 L-48- 20-А, Б, В, Г

                 L-48- 21-А, Б, В, Г

Код: ӨнШ-50 (2019-2022 он)

4185.4 кв.км талбайн хэмжээнд 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг гүйцэтгэж геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг судалсны үндсэн дээр хэтийн төлөвийн үнэлгээ өгөх.          

5

Оорцог-Уул-50    

Байршил: Төв аймгийн Алтанбулаг, Өндөрширээт, Бүрэн, Баян-Өнжүүл сумдын нутаг                                                                 Хавтгай: L-48-31-А, Б, В, Г

                L-48-32-А, Б, В, Г

                L-48-33-А, Б, В, Г

Код: ОоУ-50 (2019-2022 он)

4211.6 кв.км талбайн хэмжээнд 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг гүйцэтгэж геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг судалсны үндсэн дээр хэтийн төлөвийн үнэлгээ өгөх.          

6

Хайрхан-Овоо-50                                                                      Байршил: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Шинэ-Идэр, Галт, Бүрэнтогтох, Завхан аймгийн Их-Уул сумдын нутаг                                                        Хавтгай: M-47-103-А, Б, В, Г

                M-47-104-А, Б, В, Г

                M-47-116-Б, Г

Код: ХайО-50 (2019-2022 он)

3381.3 кв.км талбайн хэмжээнд 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг гүйцэтгэж геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг судалсны үндсэн дээр хэтийн төлөвийн үнэлгээ өгөх.                      

7

Ширээт-Уул-50                                                                      Байршил: Хөвсгөл аймгийн Галт, Жаргалант, Архангай аймгийн Цэцэрлэг, Тариат сумдын нутаг                                                        Хавтгай: М-47-117-А, Б, В, Г

                M-47-127-Б

                M-47-128-А, Б

                M-47-129-А, Б

Код: ШиУ-50 (2019-2022 он)

3068.0 кв.км талбайн хэмжээнд 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг гүйцэтгэж геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг судалсны үндсэн дээр хэтийн төлөвийн үнэлгээ өгөх.                      

  1. 1:50000-ны масштабын бүлэгчилсэн геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил

8

Борзонгийн говь-50

Байршил: Өмнөговь аймгийн Баян-Овоо,  Номгон сумдын нутаг

Хавтгай: К-48-43-В, Г

                К-48-44-В, Г

                К-48-55-А, Б, В, Г

                К-48-56-А, Б, В, Г     

                К-48-57-А

                К-48-67-А, Б, В, Г

                К-48-68-А, Б

Код: БоГ-50 (2019-2023 он)

7227.7 кв.км талбайн хэмжээнд 1:50000-ны масштабын бүлэгчилсэн геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг гүйцэтгэж геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг судалсны үндсэн дээр хэтийн төлөвийн үнэлгээ өгөх.              

9

Гилбэнт-Уул-50

Байршил: Өмнөговь аймгийн Гурвантэс, Сэврэй, Ноён сумдын нутаг

Хавтгай: К-47-11-В, Г              

К-47-12-В, Г                        К-47-23-А, Б, В, Г  

К-47-24-А, Б, В, Г        

К-47-35-А, Б, В, Г  

К-47-36- А,Б, В, Г        

К-47-47-А, Б, В, Г  

К-47-48-А,В           

К-47-59-Б   

К-47-60-А

Код: ГиУ-50 (2019-2023 он)

10423.0 кв.км талбайн хэмжээнд 1:50000-ны масштабын бүлэгчилсэн геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг гүйцэтгэж геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг судалсны үндсэн дээр хэтийн төлөвийн үнэлгээ өгөх.              

10

Зангат-50

Байршил: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг

Хавтгай:  К-47-9-В, Г

К-47-10-В, Г                    

К-47-21-А, Б, В, Г

К-47-22-А, Б, В, Г  

К-47-33-А, Б, В, Г

К-47-34-А, Б, В, Г

К-47-45-А, Б, В, Г К-47-46-А, Б, В, Г

Код: За-50 (2019-2023 он)

10513.0 кв.км талбайн хэмжээнд 1:50000-ны масштабын бүлэгчилсэн геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг гүйцэтгэж геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг судалсны үндсэн дээр хэтийн төлөвийн үнэлгээ өгөх.              

3. Сэдэвчилсэн судалгааны ажил

11

Геохимийн 1:1000000-ын масштабын зураглал хийх, дагалдах мэдээллийн сан бүрдүүлэх судалгаа

Байршил: Монгол Улс ба БНХАУ-ын хилийн дагуух 100 км бүсэд хийгдсэн судалгааны талбайгаас  дотогш  орших нутаг

Код: Геохими-2019

(2019-2022 он)

1,149,529.0 кв.км талбайн хэмжээнд металл болон металл бус ашигт малтмалын тархалтыг заагч Ag, As, Au, B, Ba, Be, Bi, Br, Cd,  Co, Cr, Cs, Cu, Ga, Ge, Hf, Hg, In, Li, Mn, Mo, Nb, Ni, P, Pb, Rb, S, Sb, Sc, Se, Sn, Sr, Ta, Te, Th, Ti, Tl, U, V, W, Zn, Zr, Y, La, Ce, Pr, Nd, Sm, Eu, Gd, Tb, Dy, Ho, Er, Tm, Yb, Lu зэрэг химийн элементүүд болон SiO2, Al2O3, Fe2O3, MgO, CaO, Na2O, K2O зэрэг зарим химийн нэгдлүүд, TC элементүүд тус бүрд геохимийн дан элементүүдийн зураг, зарим тодорхой элементүүдийн эвшлийн зураг зохиох, дагалдах мэдээллийн сан бүрдүүлэх.

12

Агаарын геофизикийн судалгаа

Байршил: Баян-Өлгий аймгийн Алтай, Дэлүүн, Булган сумдын нутагт, Ховд аймгийн Ховд, Дуут, Чандмань, Мөнххайрхан, Зэрэг, Булган, Үенч, Мөст, Цэцэг сумдын нутагт, Завхан аймгийн Ургамал, Сантмаргац, Эрдэнэхайрхан, Улиастай, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Дөрвөлжин сумдын нутагт, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Тайшир, Алтай, Шарга, Дарви, Манхан сумдын нутагт

Хавтгай: L-45-VI, L-46-I, II, III, IV, V, VI, VII, VIII, IX, X, XI, XII, XIII, XIV, XV, XVI, XVII, XVIII, L-47-I, VII, XIII

Код: Ховд-2019

(2019-2022 он)

104,044.0 кв.км талбайн хэмжээнд гүйцэтгэх 1:200000-ны масштабын агаарын геофизикийн 5 сувгийн /соронзон, уран, тори, кали, нийлбэр/ судалгааны ажлын үр дүнд ижил утгуудын зургуудыг зохиож, төслийн талбайн геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын ерөнхий зүй тогтолтой нь холбон геологи-геофизикийн тайлал хийж, тайлбар бичгийн хамт үйлдэх.

13

Эрдэнэт хотын геоэкологи, гидрогеологийн судалгаа

Байршил: Эрдэнэт хотын нутаг дэвсгэр

Хавтгай:

М-48-100-Г-б,г,

М-48-101-А-в,г,Б-в,г,

В-а,б,в,г, Г-а,б,в,г,

М-48-102-В-а,в,г,

М-48-112-Б,б,

М-48-113-А-а,б, Б-а,б,

М-48-114-А-а

Код: ЭР геоэкологи-2019

(2019-2022 он)

3200.0 кв.км талбайн хэмжээнд Эрдэнэт хот болон уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”, бусад уул уурхайн чиглэлээр үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулж байгаа талбай, түүнээс гарсан хаягдал овоолгийн хэмжээ, түүнд агуулагдах хорт бодис хөрс, усанд нөлөөлөх нөлөө, цагаан тоосны хэмжээ түүний сөрөг нөлөө, хотын усан хангамжийн эх үүсвэр, түүний хүрэлцээ, гадаргын болон газрын доорх усны хэмжээ, гидрохимийн найрлагыг судлан мэргэжлийн зөвлөмжийг гаргах.

14

Улсын геологийн 1:200000-ны масштабын иж бүрдэл зургийг L хавтгайн хэмжээнд нэгтгэх судалгаа

Байршил: Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Булган, Өмнөговь, Дундговь, Дорноговь,  Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын ихэнх нутгийг хамарсан талбай

Хавтгай: 1:200000-ны масштабаар L хавтгайд хамаарах бүх хавтгай

Код: УГЗ-200-L-2019 (2019-2022)

839,481.26 кв.км талбай буюу L хавтгайн хэмжээнд 1:200000-ны масштабтай иж бүрдэл зургуудыг нэгтгэж, мэдээллийг боловсронгуй болгох.

15

Баруун, баруун өмнөд, хангайн бүсийн алтны хүдэржилт, хэтийн төлөвийн судалгаа

Байршил: 104 дүгээр уртрагаас баруун зүгт, 45 дугаар өргөргөөс хойд зүгт, 49040’ өргөргөөс урд зүгт

Код: БӨМ-Алт-2019 (2019-2022)

500000 кв.км талбай буюу Монгол орны баруун, баруун өмнөд, хангайн бүсийн хэмжээнд өмнөх бүх шатны геологи, эрэл, хайгуулын судалгааны түвшинд тогтоогдсон алтны хүдрийн болон шижирмэг хуримтлалыг судалж, үнэлэлт, дүгнэлт өгөх, тухайн судалгааны материалд тулгуурлан региональ тархалт байршлын зүй тогтлыг тогтоох, алтны хүдрийн бүс, дүүрэг, зангилааг одоогийн геологийн суурь зурагтай уялдуулах, хэтийн төлөвийн зураг зохиох, хүдрийн талбайн хэмжээнд алтны хүдрийн болон шижирмэгийн урьдчилсан баялгийн /Р/ зэргүүдээр үнэлгээ өгөх.

16

Геомэдээллийн сан-2019 судалгаа

Геомэдээллийн сан, дэд сангийн нэмэлт, баяжуулалт хийх, сан бүрдүүлэх заавар, загвар боловсруулах

Байршил: Монгол орны нийт нутаг дэвсгэр

Код: Геомэдээлэл-2019 (2019-2020)

Геомэдээллийн сан, дэд сангийн нэмэлт, баяжуулалт хийх, сан бүрдүүлэх заавар, загвар боловсруулах ажлын хүрээнд:

1. Интрузив, эффузив, үнэмлэхүй насны  мэдээллийг  нэгтгэх,

2. Давхарга зүй, палеонтологийн олдвор, горизонтын тулгуур зүсэлтийн мэдээллийг нэгтгэх,

3. Хээрийн баримт материал, үр дүнгийн тайлангийн мэдээллийг цахимаар хүлээх авах, сан бүрдүүлэх аргачлал, үлгэрчилсэн загвар боловсруулах, багажны хэмжилтийн утгыг нарийвчлан гаргах,

4. Бүх төрлийн масштабын геологийн зураг, давхаргын мэдээллийн сан бүрдүүлэх заавар боловсруулна.

17

Стратегийн ашигт малтмалын судалгаа

Байршил: Монгол орны нийт нутаг дэвсгэр

Код: ГАСАМ (2019-2022)

Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтоогдсон ашигт малтмалын төрлүүдийг тектоник, металлогени болон бусад геологийн хүчин зүйлс, дэд бүтэц зэрэг нийгэм-эдийн засгийн хүчин зүйлүүдтэй уялдуулан тодотгож, өнөөдрийн нөхцөлд стратегийн ашигт малтмал гэж авч үзэх төрлүүдийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн тодорхойлох, үнэлэлт, дүгнэлт өгөх, энэхүү судалгааны үр дүнд дэлхийн түүхий эдийн зах зээл дээр эрэлт ихтэй түүхий эдийг нарийвчлан судалж, Монгол Улсын экспортын чиг хандлагыг тодорхойлох суурь судалгааны мэдээлэл бүрдүүлэх.

 

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14, 15, 16 дугаар зүйлийн шаардлага хангасан байх ба зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ.

Мэдээлэлд дараах зүйлсийг нэмж багтаасан байна.

Үүнд:

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Нотариатаар баталгаажуулсан байх/;
  • Хуулийн этгээдийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр сонгосон талбайн нэр, багцын дугаар;
  • Зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэхэд санал болгож буй мэргэжлийн боловсон хүчний нэрс, анкет /цээж зурагтай/, тэдгээрийн чадвар, туршлагыг илтгэсэн мэдээлэл;
  • Хуулийн этгээдийн тухайн чиглэлээр судалгааны ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл;
  • Хуулийн этгээдийн аудитаар баталгаажуулсан 2017, 2018 оны жилийн эцсийн аудит, нотариатаар баталгаажуулсан санхүүгийн тайлан;

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 14.00 цагийн дотор цахим системээр ирүүлнэ үү.

Тендертэй холбоотой тодруулгыг хуульд заасан хугацааны дотор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Үнэлгээний хорооноос албан бичгээр хандан авч болно.