Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний импорт, үлдэгдэл, үнийн тухай товч мэдээ
Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 46 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 97, Аи-92 автобензин 38, дизелийн түлш 44, ТС-1 онгоцны түлш 16 хоногийн нөөцтэй байна.
Өнгөрсөн 7 хоногт жижиглэнгийн үнэ Увс, Баян-Өлгий аймгуудын А-80 автобензин 15-90 төгрөг, Аи-92 автобензин 50-70 төгрөг, дизелийн түлш 50 төгрөгөөр, бөөний үнэ Дорнод, Увс аймгуудад А-80 автобензин 50-90 төгрөг, Аи-92 автобензин 50-190 төгрөг, дизелийн түлш 50-120 төгрөгөөр, "Мон Петэкс" ХХК-ийн дизелийн түлш 90 төгрөгөөр тус бүр буурсан байна.
Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 436.20-501.85 ам.доллар буюу баррель нь 56.10-66.05 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна.