Монгол Улсын Ерөнхийлөгчийн  2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 14  зарлигаар  XVII жарны хаврын тэргүүн сарын “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн  сар шинийн баярыг тохиолдуулан  Эрдэс баялгийн салбарт үр бүтээлтэй ажилласан зарим  хүнийг Монгол Улсын төрийн одон медалиар шагнасныг өнөөдөр УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав гардуулав.

Алтан гадас одонгоор

Эрдэнэс таван толгой ХК-ийн ахмад Н.Баасанжав, АМГТГ-ын жолооч Х.Зоригт, АМГТГ-ын Мэдээллийн төвийн ажилтан Ц.Оюундарь, АМГТГ-ын ТЗУХ-ийн мэргэжилтэн Ц.Уранцэцэг, УУХҮЯ-ны мэргэжилтэн П.Хүрэлхүү, Эрдэнэс таван толгой ХК-ын операторчин Н.Цогт

 

Хөдөлмөрийн хүндэт медалиар

АМГТГ-ын Кадастрын хэлтсийн мэргэжилтэн Ц.Баатарбилэг, Д.Мягмарсүрэн нар, Эрдэнэс таван толгой ХК-ийн  Ажлын албаны дарга Б. Мөнхбаатар, Эрдэнэс Монгол ХХК-ийн ажилтан Б.Сүндэрьяа, Эрдэнэс таван толгой ХК-ийн операторчинТ.Энхбаатар, АМГТГ-ын УУҮТХ-ийн мэргэжилтэн Д.Эрдэнэтунгалаг нарыг тус тус шагнав. 

Шагнагдагсдад  хандаж УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав  үг хэллээ. Тэрээр “Улс орны эдийн засгийн  тэргүүлэгч  салбар  Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх үйлсэд үр бүтээлтэй ажилласан та бүхэнд  Монгол Улсын төрийн одон  медалиар шагнагдсанд  халуун баяр хүргэе.  Та  бүхэндээ эрүүл энх хамгийн сайн бүхнийг хүсэн ерөөж, цаашдын ажил үйлсэд нь улам  амжилт гаргахыг хүсье” гэлээ.