Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний импорт, үлдэгдэл, үнийн тухай товч мэдээлэл
Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 29 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 88, Аи-92 автобензин 28, дизелийн түлш 23, ТС-1 онгоцны түлш 21 хоногийн нөөцтэй байна.
2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн арилжаагаар “Brent” төрлийн газрын тосны үнэ тонн нь 408,47 ам.долл /баррель нь 53,76 ($)/, “WTI” төрлийнх 355,74 ам.долл /баррель нь 45,59($)/ ханштайгаар хаагдсан нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Brent” түүхий тос 10,89 хувь, “WTI” төрлийн түүхий тос 10.96 хувиар тус тус буурсан байна.
Өнгөрсөн 7 хоногт жижиглэнгийн үнэ Аи-80, Аи-92 автобензин Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймгуудаас бусад аймгуудад 45-50 төгрөг, Улаанбаатар хотод “Магнай Трейд” ХХК, “Петровис” ХХК-иудын А-80, Аи-92 автобензин 45-50 төгрөгөөр тус бүр буурсан байна.