Уул уурхай, хүнд үйлдвэрийн Сайдын 2018.10.26-ны өдрийн 5 тоот албан даалгавраар Уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд, гэрээлэгчид аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгасан. 

Албан даалгаварт үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны болон аюултай хог хаягдлын талаарх хууль тогтоомж зөрчиж хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлө үзүүлсэн бол хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, удаа дараа ноцтой зөрчил гаргаж, гаргасан зөрчлөө арилгахгүй байгаа үйлдвэрлэл эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгох, цуцлах хүртэл арга хэмжээ авахаар тусгасан байна.

Иймд албан даалгавартай сайтар танилцан үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг мэдэгдье. 

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР