АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ БОЛОН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД
2019 оны “Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө”-г Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д заасны дагуу 2018 оны 12 дугаар сарын 01-ны дотор “Хайгуулын болон уулын ажлын тайлан, төлөвлөгөөг цахимаар хүлээн авах систем”-д ирүүлэхийг анхааруулж байна.
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР
2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр