Мэдэгдэл: Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг түр зогсоох тухай
МЭДЭГДЭЛ
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ТЭСЭЛГЭЭНИЙ АЖИЛ ХИЙХ, ИМПОРТЛОХ, ҮЙЛДВЭРЛЭХ, ХУДАЛДАХ, ТЭСЭЛГЭЭНИЙ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД
ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ТҮР ЗОГСООХ ТУХАЙ
Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан төв, орон нутагт тээвэрлэгдэж байгаа тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээврийн замд харгалзан хүргэх ажлыг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 16-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоож байгааг мэдэгдье.
Иймд уул уурхайн үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах үүднээс тэсэлгээний ажил хийж буй компаниудад тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн хангалтыг зохицуулж, дурдсан хугацаанд агуулахын харуул хамгаалалтыг чангатган хариуцлагатай ажиллахыг анхааруулж байна.
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР
2018 оны 07 дугаар сар 05