Газрын тосны хайгуулын Гурванбаян ХХХ талбайн захиалгыг хаах тухай
Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын даргын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн а/92 дугаар тушаалын дагуу хайгуулын Гурванбаян ХХХ талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах захиалга хүлээн авах эцсийн хугацаа 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 16.00 цагт тасалбар болно.
Захиалгын материалыг Уул уурхайн сайдын 2014 оны 202 дугаар тушаалын 1, 2, 3, 4 дүгээр хавсралтуудын дагуу бэлтгэж, Газрын тосны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг болон Уул уурхайн сайдын 2014 оны 202 дугаар тушаалаар баталсан Гэрээлэгчийг сонгон шалгаруулах журмын 2.2.3-2.2.7-д тус тус заасны дагуу АМГТГ-т ирүүлнэ.
Захиалагч нь Газрын тосны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д заасан хайгуулын талбайн үйлчилгээний хөлс болон хайгуулын Гурванбаян ХХХ талбайн геологийн багц материалын үнийг АМГТГ-ын Төрийн сангийн 100900018008 тоот дансанд тус тус төгрөгөөр тооцож тушаана.
Захиалга хүлээн авах эцсийн хугацаанаас хоцорсон захиалгыг хүлээн авахгүй.
АМГТГ-аас захиалгын материалын иж бүрдлийг Гэрээлэгчийг сонгон шалгаруулах журмын 3.1-т заасны дагуу хянан үзэж, захиалгыг хүлээн авах эсэх тухай захиалагчид ажлын 5 өдрийн дотор бичгээр мэдэгдэнэ.
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР
Улаанбаатар хот 15170, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай 3,
Утас: 263624, 263751