Хайгуулын ажлын жилийн төлөвлөгөө, тайлан, үр дүнгийн тайланд тавих шаардлага
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/20 дугаар тушаалаар “Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг баталж, улсын нэгдсэн бүртгэлд 3856 дугаартай бүртгүүлсэн. Журмын хэрэгжилтийг ханган, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг АМГТГ-т даалгасан.
Журамд хайгуулын ажлын жилийн төлөвлөгөө зохиох, тайлан боловсруулах, үр дүнгийн тайлан боловсруулахад тавигдах шаардлагууд тусгагдсан тул журмыг мөрдөж ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-үүдэд анхааруулж байна.
АМГТГ, ГХХ