Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2017 оны а/161 дугаар тушаалын дагуу зарлагдсан СШ-20 дугаар бүхий 1 талбайд зарласан сонгон шалгаруулалтыг АМГТГ-ын даргын а/196 дугаар тушаалаар санал нээх, үнэлэх ажиллагааг түр түдгэлзүүлсэн. Мөн 2017 оны а/170,  а/175 дугаар тушаалын дагуу зарлагдсан СШ-23, СШ-24 дугаар бүхий 33 талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/2223 тоот чиглэлийн дагуу түдгэлзүүлсэн байсан.

Ийнхүү түдгэлзүүлэх хугацаанд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хууль хүчин төгөлдөр болж, улмаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаар тушаалаар шинэчлэн баталснаар хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох журам, зохицуулалт өөрчлөгдсөн /шинэчлэгдсэн/ болно.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 03 сарын 19-ний өдрийн 01/726 тоотоор ирүүлсэн чиглэлийн дагуу СШ-20, СШ-23, СШ-24 кодтой сонгон шалгаруулалтуудыг хүчингүй болгохтой холбоотойгоор уг сонгон шалгаруулалтад оролцохоор санал ирүүлсэн оролцогчдыг сонсох ажиллагаа явуулах тул оролцогчдын саналыг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө АМГТГ-т бичгээр ирүүлнэ үү.

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

КАДАСТРЫН ХЭЛТЭС

Холбогдох утас: 263918