Нүүрсний дээжийн анхан шатны иж бүрэн үнэлгээний тухай
Цахилгаан, дулааны станцууд болон нүүрсийг түүхий эдээ болгон ашигладаг бусад үйлдвэрийн газруудын ажилгааны үр ашиг нь нүүрсний шинж, чанараас ихээхэн хамаардаг. Нүүрс нь эрчим хүч, дулааны эх үүсвэр төдийгүй кокс болон бусад химийн бүтээгдэхүүн гарган авах чиглэлээр өргөн ашиглагдаж байна. Нүүрснээс хийн, шингэн түлш, нүүрстөрөгчин материал, шингээгч бодис, пластмасс, гумины бордоо г.м. чухал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгцээ ирэйдүйд улам өсөх нь ойлгомжтой. Иймд нүүрсний шинж чанарыг судлан төрөл бүрийн боловсруулалтын процессуудад таарч тохирохыг нь тогтооох асуудал ихээхэн чухал болно. Нүүрсийг зөв зохистой ашиглах чиглэлийг тогтоохын тулд анхан шатны иж бүрэн үнэлгээг доорх байдлаар гаргах шаардлагатай.
Нүүрсний анхан шатны иж бүрэн үнэлгээ
Шинжилгээ шинж чанар | Үр дүн/тайлбар |
Дээжийн мэдээлэл | |
Дээжийн түүх |
Дээж авсан огноо, дээжийн төрөл, орд, уурхайн нэр байрлалын мэдээлэл |
Дээжлэлтийн протокол | Дээжийн төлөөлөл буюу дээж зөв сонголтыг харуулах |
Дээжийн төрөл |
Давхрагы, ашиглалтын, бүтээгдэхүүний, хяналтын, сорчилсон технологийн байж болно |
Техникийн шижилгээ |
Чийгийн агуулга, үнс, дэгдэмхий бодисын гарцууд, илчлэгийн хэмжээг тодорхойлно |
Элементийн шинжилгээ |
Нүүрстөрөгч, устөрөгч, хүхэр, азот, хүчилтөрөгчийн агуулгыг тодорхойлно |
Хүхрийн хэлбэрүүд |
Сульфидын, сулфадын, органик хүхрийн болон нийт хүхрийн агуулгыг тодорхойлно |
Үндсэн шинж чанар | |
Элементийн шинжилгээ | Үндсэн элементүүд: Al, Fe, Ca, Mg, Na, K |
Эрдсийн шижилгээ | Эрдэс найрлагын шинжилгээ |
Ховор элементийн шинжилгээ | Үндсэн хуримтлагдах ховор элементүүдийн шинжилгээ |
Үнсний хайлах температур | Үнсний хөөх, хайлах, урсах, температуруудыг тодорхойлох |
Нүүрсний шинж чанарын үзүүлэлтийг тодорхойлохдоо дээж авалт, сонголтыг зөв гүйцэтгэсэн байх шаардлагатай. Нүүрсний дээжлэлт гэдэг нь олборлолт, баяжуулалт, боловсруулалтын процессуудын явцад нүүрсний шинж чанарыг хянахад зориулан дээж авахыг хэлнэ. Дээж гэдэг нь шинжилгээнд орж буй нийт бодисоос авсан багаахан хэмжээний бодис бөгөөд эх бодисын дундач найрлага, шинж чанарыг илэрхийлдэг болно. Дээжид тавигдах үндсэн шаардлага бол түүний төлөөлөл буюу эх бодисын шинж чанарыг зөв илтгэх чанар юм. Дээжийн төлөөлөл нь ихээхэн чухал чанар бөгөөд жишээ нь олон мян. тонн нүүрсний үнслэг, хүхэр, нүүрстөрөгч г.м. үзүүлэлтүүдийг зөвхөн 1гр дээжийг шинжлэн тодорхойлдог болно. Хэдийгээр шинжилгээ маш сайн гүйцэтгэгдсэн боловч дээжийг буруу сонгож авсан бол нийт шинжилгээний үр дүн хэрэгцээгүй болдог.
АМГ-ын Нүүрс, судалгааны хэлтэс